Сайн байцгаана уу ?

2-24-н Эрдэнэ-Очир байна ! Танд энэ өдрийн халуун мэндийг хүргэхийн ялдамд манай блогоор зорчин үзэгчиддээ эрүүд энх сайн сайхныг хүсье ! \Ханиад маниад их байгаа шөө хүрчвээ !\

Search This Blog

Thursday, February 25, 2010

Өнгөний сэтгэл судлал

Хүмүүсийн амьдралд өнгө эерэг, сөрөг, хэвийн зэрэг олон янзын нөлөө үзүүлдэг.
1. Цагаан: -Энэ өнгийг сартай холбож үздэг. Цагаан өнгөөр энх амгалан, цэвэр ариун, шулдуун шударга, сайн сайхныг билэгддэг. Цагаан өнгө хөнгөн сэрүүн мэдрэмж төрүүлнэ.
2. Улаан: - Энэ өнгийг цолмон одтой холбож үздэг. Ялалт, хүнлэг чанар, зөөлөн сэтгэлийг билэгддэг. Дулаан өнгөний нэг, биеийн тамир тэнхээг сайжруулна, хэт удаан үйлчилбэл ядраадаг.
3. Шар: - Нартай холбож үздэг. Оюун ухаан сэтгэн бодох чадвар, ээл ивээлтэй сэтгэлийг билэгддэг. Сэтгэл баяр баяслаар хөглөгдөж, халуун, дулаан, хөнгөн, шингэн, цэлгэр уужим санагдана. Цусны лугшилтыг ихэсгэж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Амьдралыг өөдрөг хүчирхэг болгоно. Бу***ас үл хамаарах хувь хүний шинжийг агуулдаг.
4. Ногоон: - Энэ өнгийг Венератай холбож үздэг. Аливаа хрийсэн ажлын дараа сайн үйл бүтэхийн найдлагыг билэгддэг. Сэрүү татах мэт болохын сацуу тайтгаруулна. Нүдний дотоод даралтыг бууруулж, харааг хурц болгож, цусны эргэлтийг хэвийн байдалд оруулдаг.
5. Хөх: - Энэ өнгийг Юпитртэй холбож үздэг. Хөх тэнгэр, эцэс төгсгөлгүй мөнхрөхийг билэгддэг. Тайтгаруулах боловч уйтгар гунигт автуулна.
6. Ягаан: - Энэ өнгийг Меркуритай холбож үздэг. Уйтгар гуниг, бүүдгэр сэтгэл, эргэлзээг билэгддэг. Тамирдаж, хүнд юманд даруулсан мэт мэдрэмж төрүүлнэ.
7. Хар: - Энэ өнгийг Сатурнтай холбож үздэг. Догшин омголон сэтгэл, онгон чанар, өвчин зовлон, өлсгөлөн ядуу амьдралыг билэгддэг. Биеийн тамир тэнхээг доройтуулж хүнд нүсэр харагддаг.
8. Цэнхэр: - Цэнхэр ханатай өрөө тасалгаанд орохдо сэрүү татах мэт болдог. Униар татсан цэнхэр өнгө нь алслагдсан мэт мэдрэмж төрүүлж тайвшруулна.
9. Улбар шар: - Сэргэлэн цовоо болгож, судасны лугшилтыг түргэсгэж улмаар халуу дүүгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.
10. Саарал: - Хүйтэн өнгө, уйтгарлуулан дур хүслийн галыг бөхөөнө.

No comments:

Post a Comment