Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний аура гэрлэн биеийн үндсэн өнгийг тодорхойлох арга байдаг байна . Аура гэрлэн биеийн үндсэн өнгө нь хувь заяаных нь тоогоор тодорхойлогддог байна. Эдгээр нь :
1- улаан
2- улбар шар
3- шар
4- ногоон
5- цэнхэр
6- хөх
7- нил ягаан
8- ягаан
9 - Алтан шаргал
11 -мөнгөн 22- алтан Хүний хувь заяны тоог олохдоо төрсөн он сар өдрөөр тооцоолдог . Жишээ нь : 1980 оны 4 -р сарын 28 -нд төрсөн хүн 1980+4+28=2012 -ыг 2+1+1+2=5 буюу аура өнгө нь ЦЭНХЭР байна. Жич : Хэрэв нийлбэр нь 11 . 22 гарах тохиолдолд хооронд нь нэмэхгүйгээр хэвээр үлдээнэ. Хүмүүсийг аурагийн өнгөөр нь дараахь байдлаар тодорхойлжээ.Улаан : Тэргүүлэх асар их потенциалийг агуулдаг. Өмнөх зорилгодоо хүрэхдээ шаргуу , энерги сайтай , ааш араншин нь хурц , сэтгэл сайхантай . Муу тал нь бухимдуу хувиа хичээгч .Улбар шар : Тэнцвэртэй, хамтран ажиллагч , хүнтэй эвсэг , зөн билэг сайтай , энхийг эрхэмлэгчид. Муу тал нь залхуу гутрамтгай .Шар : Уран бүтээлч , гялалзсан оюунлаг , хурц ухаантай , нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байдаг. Муу тал нь худалч , ичимхий .Ногоон : Анагаагчид эмч , энхийн үйлстэн , найдвартай хүн. Муу тал нь өөрийнхөөрөө зүтгэх , юмыг хүндээр хүлээн авах .Цэнхэр : Олон талтай , байгалиас заясан зан сайтай. Хөөрүү , ямар ч бэрхшээлийг тулан давах чадвартай , их үнэнч , шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.Хөх : Бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай , өглөг буяны эзэд . Муу тал нь үгүй гэж хэлж чаддаггүй , муу хүнд ашиглагдах нь олонтой .Нил ягаан : Оюун ухаан сэтгэл санааны төгөлдөр . Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт өргөмжилдөг тул бусадтай таарамж муутай. Ягаан : Эдийн засаг санхүүгийн амжилттай , шургуу , тавьсан зорилготой хүмүүс байдаг. Удирдагч , эрх мэдэлтэн байх нь элбэг. Алтан шаргал / боронзон/ : Сайн үйлс бүтээгч , халамжтай, өрөвчхөн хүмүүс. Муу тал ньбусдын нөлөөнд автамтгай.Мөнгөн : Амьдралаас тасарсан мөрөөдөгчид , уран зөгнөгчид байдаг. Агуу төлөвлөгөө зохиох авч хэрэгжүүлэх нь ховор . Хэрэв тэд юмыг бодитоор үнэлж хандаж чадвал асар их амжилтанд хүрнэ. Алтан : Хязгааргүй . Энэ бол хамгийн хүчирхэг өнгө. Олон талын авъяастай төдийгүй бодсоноо ажил болгогсод. Амьдралынхаа сүүлчээр алдар нэрд гардаг.
Thursday, February 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment